Металл ба хайлш

Металл гэж юу вэ?

Химийн хувьд, металл гэдэг нь электроноо амархан алдаж, нэмэх цэнэгтэй ион (катион) үүсгэдэг, химийн элементүүдийг хэлнэ. Металл нь бусад металлын атомуудтай металлын холбоогоор, металл бус элементүүдтэй ионы холбоогоор холбогдоно. Элементүүдийг ионжих шинж болон химийн холбооны шинж дээр нь тулгуурлан 3 үндсэн бүлэг – металл, хагас металл, металл бус хуваадаг.  Металлын үндсэн шинж чанар бол кристал холбоонууд юм. Кристал холбоо гэдэг нь атомууд эсвэл молекулуудын гурван хэмжээст орон зайд эмх цэгцтэй дараалалтай холбоо үүсгэж байгаа юм. Мөн металлууд нь гялгар (гялалзсан), уян хатан, давтагдамхай, цахилгаан сайн дамжуулагч байна.

Өргөн хэрэглэгддэг металлууд:

  • Хөнгөн цагаан AL
  • Зэс Cu
  • Төмөр Fe
  • Хар тугалга Pb
  • Мөнгө Ag
  • Цагаан тугалга Sn
  • Цайр Zn
  • Алт Au

Хайлш гэж юу вэ?

Хайлш гэдэг нь аль нэг металл элементэд механикийн тодорхой шинж чанартай болгож авхын тулд өөр металл эсвэл метал бус елементүүдийг албаар хольж гаргаж авсан материал юм.

жишээлвэл:

  • ган : төмөр болон нүүрстөрөгчийн хайлш
  • ширэм : төмөр болон нүүрстөрөгчийн хайлш
  • гууль: Зэс болон цайрийн хайлш
  • хүрэл: Зэс болон цагаан тугалганы хайлш

Өөрөөр хэлвэл төмөр элемент дээр нүүрстөрөгч нэмснээр илүү хатуулаг бат бөх болгож, хром нэмснээр зэврэлтэнд тэсвэртэй болгож, никел, моливден, цайр, гэх мэт янз бүрийн элементүүдийг нэмж тохирох илчийн боловсруулалт хийснээр хүссэн механик үзүүлэлттэй хайлшийг бий болгож болдог юм.

Үйлдвэрлэлд инженер болон техникийн хүмүүс үйлдвэрлэж байгаа зүйлийнхээ хэсэг бүрийг өөр өөр материал ашиглаж хийх шаардлага байнга гарч байдаг. Тийм болохоор ашиглах гэж байгаа материалаа маш сайн мэдэж байх хэрэгтэй юм. Хаан юунд хэрэгдэгдэх аль хэсэгт нь ямар механик үзүүлэлттэй материал ашиглавал зохих вэ гэдгийг бүгдийн сайн тооцож сонгох хэрэгтэй. Жишээлвэл зэврэлт ихтэй газар зэвэрдэггүй ган ашиглах аль эсвэл цайраар болон хөнгөн цагаанаар бүрхэгдсэн материал ашиглах , хэрвээ хөнгөн материал ашиглая гэвэл хөнгөн цагаан…. гэх мэт. Мөн гал тогооны хэрэгсэлүүд дээр ширэм тогоо, ширэм нь хайруулын таваг өргөн хэрэглэгддэг нь дулааныг жигд сайн дамжуулж хоолыг амттай болгодог учираас юм.

Сэтгэгдэл нэмэх