Машин механизмын онол юуг судалдаг вэ?

Машин механизмын онол нь механизмын хөдөлгөөнөөр үүсэх хүчнүүдийн талаар судалдаг салбар юм.

Машин техник, робот, үйлдвэрлэлийн механизмууд, бидний эргэн тойронд байдаг олон төрлийн механик эд ангиуд

  • Нударга болон хөшүүргэ
  • Араа
  • Оосор болон дамар

гэх мэтчилэн механик эд ангиудын хүчний дамжуулалтыг судлах болон сенсер зэргийн автомат тохируулгын талаар судлах зэрэг нь чухал байдаг, энэ бүхний үндэс нь машин механизмын онол байдаг.

Механикийг ддотор нь статик болон динамик гэж 2 ангилдаг.

Статик ннь хөдөлгөөнгүй биеийн хүчний тэнцвэрийг судалдаг бол динамик нь биетийн хөдөлгөөнөөс үүдэлтэй хүчний хамаарлыг судалдаг.

Механикийн талаар суралцахын тулд үндэс болох Ньютоны хөдөлгөөн хуулиудыг мэдэх шаардлагатай.

  1. Ньютоны 1-р хууль: Инерцийн хууль

Ямарч биед гаднаас хүч үйлчлэхгүй бол тайван байдлаа хадгалах болно. Харин хөдөлгөөнтэй байсан бие тогтмол хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

2. Ньютоны 2-р хууль: Хөдөлгөөний хууль

Биед хүч үйлчлэвэл хүчний ижил чиглэлд хурдатгал бий болж, хурдатгалын хэмжээнээс хүчний их бага шууд хамаарч энэ нь биеийн масстай урвуу хамаардаг.

Хөдөлгөөны тэгшитгэл F=ma

3. Ньютоны 3-хууль: Эсрэг үйлчлэх хүч

А биетээс Б биетэд хүч үйлчлэвэл, Б биет А биетэд адилхан хэмжээтэй эсрэг чиглэлийн хүчээр үйлчлэх болно.

Сэтгэгдэл нэмэх