Инженер механик- Механик инженер гэж хэн бэ?

Механик инженер бол суурь инженерүүдийн нэг юм. Бидний эргэн тойронд байдаг бүх зүйлд өөрөөр хэлбэл хүний гараар хийгдсэн л бол ямар нэгэн байдлаар механикийн инженерийн оролцоо заавал байдаг. Хамгийн ойрийн жишээ гэвэл бидний өмдний цахилгаан гэхэд л механик шүү дээ. Механик инженер бол бидний амьдралийг хөнгөвчлөхийн тулд ямар нэг зүйлийг байнга шинээр хөгжүүлж байдаг аль эсвэл шинээр бий болгож зохион бүтээдэг хүнийг хэлнэ.

Механик инженерийн хамрах хүрээ

  • Механик тоног төхөөрөмж
  • Хүнд хөнгөн үйлвэрлэл
  • Зам, гүүр,
  • металлурги, метал судлал
  • Термодинамик
  • Дулааны солилцоо
  • Техникийн Зураг төсөл
  • Cad/cam (ansys, autocad, solidworks, inventer, mastercam)
  • Cnc машин болон 3d принтер
  • Шингэний механик
  • Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч
  • Автомашин, онгоц, усан онгоц гэх мэт маш өргөн хүрээг хамардаг юм.

Механик инженерийн ажлын байр:

Дээр дурдсан хамрах хүрээнд хүссэн чиглэлээр ажиллаж болно. Сүүлийн үед хиймэл оюун ухаан програмчлал хөгжсний үр дүнд механикийн тооцоололууд техникийн зураг гэх мэт бүх зүйл компютер дээр урьдчилж тооцоолж үйлвэрлэж буй бүтээгдэхүүнийг анимешин хэлбэрээр үзэж болдог болсон нь механик инженерүүдийн хувьд ихэвчлэн сnc, 3d принтер, cad/cam ашигладаг ажлын байрууд их байдаг болсон.

Механик инженерүүд бол аливаа улс орныг үйлдвэрлэгч орон болгох хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч хүмүүс юм.

Сэтгэгдэл нэмэх