Mehanik.org сайт нь Инженерчлэл, техник технологи, үйлдвэрлэлийн талаар үнэн зөв чанартай мэдээлэл оруулж, ямар нэгэн ашиг сонирхолгүйгээр ирээдүйн инженерүүд болон улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулахыг зорьж байгаа билээ. Хэрэв та ч гэсэн энэхүү үйл ажиллагаанд маань хувь нэмэрээ оруулахыг хүсвэл бид таньд энэхүү боломжийг олгож байна.

Нийтлэл бичихийн тулд

  • Таны овог нэр?
  • Gmail хаяг?
  • Ажил мэргэжил ? Сурдаг бол ямар чиглэлээр сурдаг вэ?
  • Ямар чиглэлээр нийтлэл бичих вэ?
  • Сард хэдэн нийтлэл оруулах боломжтой вэ?

Та эдгээр асуултуудад хариулж бидэн лүү доорх холбоосуудаар хүсэлтээ илгээнэ үү.

https://www.facebook.com/mehanik.org

onernaka@mehanik.org

onernaka@gmail.com

Нийтлэл бичих нь таньд ямар ашигтай вэ?

Таны бичсэн нийтлэл таны нэр дээр нийтлэгдэх учираас таны нэр интернэтед танигдах болно.

Оюутнуудын хувьд сурсан мэдлэг боловсролоо улам бататгаж бас өөрийгөө хөгжүүлж авах боломжтой. Чанартай, сайн ,үнэн зөв мэдээлэл оруулж өөрийгөө бусдад таниулж ирээдүйн карьертэй хөрөнгө оруулах боломжтой.

Идэвхитэй ажиллаж буй инженерүүд, академичууд болон шинжлэх ухаан техник технологид дуртай хүмүүс өөрсдийн судалгаа, туршлагаа бусадтай хуваалцаж, цаг үеийн асуудлаар санал бодлоо дамжуулж бусдад хүргэх боломжтой.

Нийтлэл бичихдээ анхаарах зүйлс

  • Өөр сайтнаас мэдээлэл шууд хуулж тавихгүй байх. Учир нь нийтлэлийн хуулбарлах хувь өндөр байвал таны нийтлэл хайлтын системд гарч чадахгүй. Энэ нь таны нийтлэл цөөн хүнд хүрэхэд хүргэдэг.
  • Та нийтлэлийн агуулгад тохирсон гарчиг болон зураг оруулах мөн хамгийн багадаа 300 үгтэй байх ёстой.
  • Олон улсын эрдэм шинжилгээний вэбсайтуудаас орчуулга хийж нийтлэлээ тавих боломжтой.
  • Эх сурвалжуудаа оруулж өгөх.
  • Нийтэл бэлэн болсны дараа сайтын SEO editor- ээр хянуулсний дараа нийтлэх.