Cad/Cam гэж юу вэ? Ямар ялгаатай вэ?

CAD гэж юу вэ?

CAD (computer aided design) гэдэг нь компьютерийн тусламжтай дизайн гэсэн утгыг илэрхийлдэг бол CAM (computer aided manufacturing ) гэдэг нь компьютерийн тусламжтайгаар үйлдвэрлэх гэсэн утга илэрхийлдэг юм. Мэдээж CAD/CAM програмуудыг зөвхөн энэ үгний утгаар нь ойлгоно гэвэл өрөөсгөл ойлголт болох байх тийм болхоор ерөнхий агуулгаар нь ойлгох хэрэгтэй юм.

CAD программууд

Инженерийн дизайн хийхэд ашигладаг CAD программууд байдаг. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь CATIA, Solidworks, Autocad, Inventor зэрэг програмууд юм. Мөн эдгээрээс гадна график дизайнеруудын өргөн хэрэглэдэг 3ds Max, 3ds Maya, Blender гэх мэт 3д дизайн зохион бүтээгч 3д медиа анимешн хийдэг программуудыг мөн адил CAD программууд гэж хэлж болно. Гэхдээ CAD программ гэхээр дээр дурдсан инженерийн дизайн хийхэд ашигладаг программууд санаанд ордог билээ.

Cad програмуудын гол зорилго нь цаасан дээр эсвэл төсөөлж буй загвар дизайныг 2, 3 хэмжээст орон зайд бодитоор зурж үзэх, шаардагатай сайжруулалтыг харах боломж олгодог. Түүнээс гадна програмуудын нэмэлт хэрэгслүүдийн тусламжтайгаар инженерчлэлийн болон техникийн зураг тооцоололуудыг маш амархан зурах боломжийг олгодог юм.

Яагаад CAD программуудыг ашигладаг вэ?

  1. Дизайнерийн бүтээмжийг нэмэгдүүлэх
  2. Дизайны чанарыг сайжруулах
  3. Үйлдвэрлэлийн өмнөх шаардлагатай мэдээллүүдийг боловсруулах
  4. Дүн шинжилгээ хийх, засаж залруулах
  5. Төсөл гаргах Инженерийн зураг төсөл гаргах гэх мэт ажлуудыг маш хурдан боловсруулах боломжтой юм. Зөвхөн цаг хугацаа хэмнэх биш түүнээс гадна материалын зардал хэмнэх гэх мэт ач холбогдолтой юм.

CAD программ дээр загвар дизайн бэлэн болсны дараа техник зургууд боловсруулагдаж үйлдвэрт өгөгдснөөр үйлдвэрлэх процесс эхэлдэг юм. Техник зурагнуудын тусламжтайгаар NC болон CNC машинуудын кодууд боловсруулагдсанаар эд ангиуд үйлдвэрлэгддэг байна. Энэхүү кодуудыг боловсруулах үйл явцыг CAM программуудын тусламжтайгаар маш амархан хийдэг болсон билээ. Дараагийн удаа CAM программуудын талаар бичих болно.

Сэтгэгдэл нэмэх